Дорноговь
аймгийн Хүүхдийн 8-р чуулган 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Соёмбо
цогцолборын Хүндэтгэлийн танхим болон Иргэний танхимд амжилттай зохион
байгуулагдаж өнгөрлөө.
Тус чуулгад аймгийн
ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, сумдын засаг дарга
нар, Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Ганбат “Гэр бүл, Хүүхэд хөгжлийн газрын
мэргэжилтнүүд, сургуулиудын нийгмийн ажилтан, 14 сумын манлайлал болсон 120
сурагч, хүүхдийн элч нар зэрэг нийт 170 орчим төлөөлөгчид оролцлоо.
“Монгол хүүхэд, Монголын баатрууд”
уриатай уг чуулгад “Монголын сурагчдын холбоо”-ны Ерөнхийлөгч, Ерөнхий Сайдын дэргэдэх
“Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн гишүүн О.Сэлэнгэ, “Лидер сурагч” академийн нарийн
бичгийн дарга Б.Ганчимэг нар уригдан илтгэл тавьсан юм. Мөн тус чуулганы үеэр
оролцогчдын дунд “Сурагчид болон насанд хүрэгчид” гэсэн 2 төрлөөр хэлэлцүүлэг байгууллаа.