ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ГХУСАЗСЗ ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2017-11-15

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 6 дугаар хуралдаанаар ГХУСАЗСЗ-ийн дэргэд ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийн урамшууллыг баталлаа.

Мөн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь сурталчлах зорилгоор энэ сарын 22-ны өдөр хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг хийхээр төлөвлөөд байгаа билээ.

Уг зөвлөгөөний үеэр нийт албан хаагчдад зохион байгуулагдах сургалтын зардлыг гишүүдийн саналаар баталсан юм.

Мөн аймгийн хэмжээнд ихээр үйлдэгддэг Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг  болон Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор шторк хийлгэхэд шаардагдах зардлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%