Авлигатай
тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 13-16-ны өдрүүдэд тус аймагт ажиллаж байгаа
бөгөөд энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Авлигатай тэмцэх
үндэсний хөтөлбөр”, “Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор аймгийн
ГХУСАЗСЗ-ийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг
3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Тус зөвлөлийн гишүүнээр Сайншанд сумын 1-р багийн иргэн
Манлайжавын Баасанжав, 2-р багийн иргэн Шуураагийн Бат-Эрдэнэ, Энэбишийн
Оюунбилэг нар сонгогдсон бөгөөд Дорноговь аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа,
албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, төсөв санхүүгийн болон нийтийн албан
тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан
тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллах чиг
үүрэгтэй юм.
Эдгээр
гишүүдтэй Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017
оны А/53, А/44-р хамтарсан тушаалаар батлагдсан “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон
нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга
С.Түмэнбаяр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах
комиссар Л.Сүх-Очир нар хамтран ажиллах гэрээ байгуулав.
Мөн тус
зөвлөлийн гишүүдийн урамшууллыг аймгийн ГХУСАЗСЗ-ийн 6 дугаар хуралдаанаар
хэлэлцэж баталсан юм.