Монгол улсын
Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар зарлигаар
Дорноговь аймгийн харьяат 23 иргэнийг төрийн дээд одон медалиар шагнасан юм. Энэхүү
одон медалийг гардуулах ёслолын үйл
ажиллагаа өнөөдөр 15 цагт аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн танхимд болсон бөгөөд шагналыг
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга
Т.Энхтүвшин нар гардууллаа. Тодруулбал:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Юндэнноровын Нямдорж /Замын-Үүд
сумын өндөр настан/
Цэргийн гавьяаны Одонгоор:
Гэндэнжавын Ган-Од /Замын-Үүд
сумын иргэн, бэлтгэл офицер/
Алтан гадас одонгоор:
Жамбын Багвар /Сайншанд сумын 3 багийн өндөр настан/
Луузангийн Ухнаа /Сайншанд сумын 4 багийн өндөр настан/
Чүлтэмийн Дагиймаа /Замын-Үүд сумын өндөр настан/
Гүнсэндашийн Одсүрэн /Дорноговь аймгийн “Ач үйлс дэлгэрэх” эмнэлгийн
хүүхдийн эмч/
Батбаярын Оюунгэрэл /Айраг сумын ЕБС-ийн бага ангийн багш/
Сугирын Чимгээ /Аудитын газрын өндөр настан/
Хөдөлмөрийн хүндэт
медалиар:
Лхамсүрэнгийн Лхагвасүрэн /Улаанбадрах сумын 4 багийн өндөр настан/
Энэбишийн Энхжаргал /Замын-Үүд сумын 1 багийн өндөр настан/
Жамцын Алтанцэцэг /Улаанбадрах сумын ЗДТГ-ын архив бичиг хэргийн ажилтан/
Баабаагийн Даваасамбуу /Сайншанд ЕБС-ийн багш/
Ухнын Гантогтох /Айраг сумын ЕБС-ийн сургалтын менежер/
Дашийн Гантөмөр /БЗӨБЦТС ТӨХК-ийн салбарын жолооч/
Цэрэндагвын Долгор /Сайншанд сумын Хот тохижилт үйлчилгээний газрын өндөр
настан/
Чимэдийн Мөнхзаяа /Сайншанд сумын 5 багийн эргэлтийн сангийн эрхлэгч/
Намсрайпүрэвийн Дэлгэрмаа /Сайншанд 3 дугаар сургуулийн математикийн багш/
Дүгээгийн Эрдэнэцэцэг /Татварын хэлтсийн архив, бичиг хэргийн эрхлэгч/
Жүгдэрийн Наранболд /Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга/
Сугирын Баттуяа /Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн байцаагч/
Ишцэрэнгийн Наранцэцэг /аймгийн ЗДТГ-ын архив, албан бичгийн эрхлэгч/
Долгорын Хархүү /Улаанбадрах сумын өндөр настан/
Содномын Энхбаяр /Хатанбулаг сумын иргэн/ нар тус тус шагнуулсан юм.