Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсаны
дагуу тус аймгийн Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн өнөөдөр буюу
2017.11.22-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд эхэлж байна.
Тус зөвлөгөөний нээлтэд аймгийн ГХУСАЗСЗ-ийн Нарийн
бичгийн дарга Н.Хонгорзул оролцож, үг хэллээ.
Мөн
энэ үеэр хуульчдын дунд шинэ хуулиудын
хэрэгжилтээр нэгдмэл ойлголтыг олгох зорилгоор Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий
Прокурор, МУ-ын Үндсэн Хуулийн Цэц, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос ирсэн багш
нараас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар сургалт
зохион байгуулагдах юм.
Хамтарсан зөвлөгөөнд оролцож байгаа нийт хуульчиддаа
амжилт хүсье.