Аймгийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд
авлигатай тэмцэх ажлыг олон нийтэд сурталчлах, төрийн байгууллагуудын хуулиар
хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор төсөвт байгууллагуудын дунд
уралдаан зарлах зэрэг авлигаас урьдчилан сэргийлэх ажлуудыг шат дараатай хийж
хэрэгжүүлж байна.
Тус ажлын
хүрээнд аймгийн Засаг даргын 2017.03.22-ны өдрийн А/185 дугаар захирамжаар
“Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдал ба сайн туршлагаа түгээцгээе”
уралдаан буюу аяныг нийт сумдын төрийн байгууллагуудын дунд 2017 оны 4 дүгээр
сараас 10 дугаар сар хүртэл 6-н сарын турш зарлан зохион байгууллагаа. Уг
уралдааны хүрээнд сумдын төсөвт байгууллагууд байгууллагын ил тод нээлттэй
байдлыг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, авлигын эсрэг болон ашиг
сонирхлын зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлээр олон ажлуудыг санаачлан зохион
байгууллаа. Энэхүү аяны хүрээнд сум бүр сумынхаа төсөвт байгууллагуудын дунд
“Авлигагүй аймгийн төлөө хамтдаа Дэвжээ”
тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд шалгарсан байгууллагууд аймгийн
хэмжээний “Дэвжээ” тэмцээнд ирж оролцлоо. Энэхүү тэмцээний үеэр нийт 6-н сарын
турш сумдад зохион байгуулсан ажлыг үнэлж дүгнэсэн бөгөөд аймгийн “Дэвжээ”
тэмцээнд оролцсон үнэлгээ нь тус аяны хүрээнд зохион байгуулсан ажлын нийт
үнэлгээн дээр нэмэгдэж нэгдсэн үнэлгээ гарсан болно.
Дээрх аяны
хүрээн дэх “Авлигагүй аймгийн төлөө хамтдаа” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг өнөөдөр буюу 2017.11.25-ны өдөр аймгийн
“Саран хөхөө театр”-т зохион байгууллаа.
Тус тэмцээнд
Дэлгэрэх, Даланжаргалан, Замын-Үүд, Иххэт, Өргөн, Мандах, Сайншанд,
Сайхандулаан, Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах гэсэн нийт 11 сумдын төрийн
байгууллагын алба хаагчдаас бүрдсэн багууд оролцож мэдлэг, чадвараараа өрсөлдсөнөөс
Нэгдүгээр байрыг:
Замын-Үүд сумын ЗДТГ-ын албан хаагчид,
Хоёрдугаар байрыг:
Мандах сумын ЗДТГ-ын албан хаагчид,
Гуравдугаар байрыг:
Улаанбадрах сумын ЗДТГ-ын албан хаагчид,
Тусгай байрыг
Сайншанд сумын 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон тус тус эзэллээ.
Тэмцээнийг аймгийн
ИТХ-ын болон ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн ЗДТГ-ын
Хууль эрх зүйн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн К.Чимгээ, ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх
Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн Э.Оюунбилэг, М.Баасанжав, аймгийн Прокурорын
газрын Тамгын хэлтсийн дарга Д.Сүрэнхор нар шүүн явууллаа.
“Төрийн
үйлчилгээний ил тод, нээлттэй байдал ба сайн туршлагаа түгээцгээе” уралдаан зохион байгуулснаар авлигаас урьдчилан
сэргийлэх үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, мэдээллийн ил тод нээлттэй байдлыг
хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, авлигын эсрэг олон нийтийг соён
гэгээрүүлэх, тэргүүний арга туршлагыг аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд
онцгой ач холбогдолтой боллоо.