ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2017-11-26

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран Төлөөлөгчийн өдөр хэмээх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээ өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус өдөрлөгт Сайншанд сумын 1,2,3,4,5,6,7 дугаар багаас сонгогдон ажиллаж байгаа аймгийн ИТХ-ын 14 төлөөлөгч, мөн Сайншанд сумын ИТХ-ын 31 төлөөлөгч оролцож байгаа юм.

Нээлттэй өдөрлөгийн гол зорилго нь төлөөлөгч нар тус тусын багтаа ажиллаж, ард иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсох, шийдвэрлэх арга замыг хайх, санал гомдол, асуултад тайлбар өгөх, мөн 2017 онд Сайншанд хотод болоод тухайн багт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг ард иргэдэд мэдээлэх явдал юм.

Энэхүү арга хэмжээнд зориулан ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ МЭДЭЭЛЖ БАЙНА нэртэй сонин, ИРГЭН МИНИЙ САНАЛ нэртэй саналын хуудаснуудыг бэлтгэн гаргаж, ард иргэдэд хүргэх юм. Тус сонинд аймаг болоод Сайншанд сумын ИТХ-ын бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мөн 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар нийтэлсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%