1924 оны
11
дүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал хуралдан, анхны
Үндсэн хуулиа
баталж, эрх
чөлөөгөө тэмцэн олж, тусгаар тогтнолоо дахин сэргээж, Бүгд Найрамдах Монгол
Улсаа
тунхагласны 93 жилийн ой өнөө жил тохиож байна.
Энэхүү түүхэн ойн баярын өдрийг
тохиолдуулан элэг нэгт Монголчууд та бүхэндээ Дорноговь аймгийн ИТХ-ын нэрийн
өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Энэ
баяр бол монгол хүн бүрийн үндэсний баяр бөгөөд өв соёл, буурал түүх, эх орон, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж
бахархах өдөр билээ.
Бид эх орныхоо эзэн нь болж,
цаашдын сайн сайхан хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн хийж чадах бүхий л
боломжоо дайчлан, эв
нэгдэлтэй байх аваас бидний Монгол
эх орон мөнхөд орших болно.