ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Яруу найргийн наадам зохион байгууллаа

2017-12-07

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн мэндэлсний 115 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  "Найргийн тэнгэр" яруу найргийн наадмыг  Мандалговь хотод зохион байгууллаа. Тус наадамд 20 яруу найрагч оролцсоноос яруу найрагч Андрейн Сүглэгмаа "Болор цом"-ын эзнээр тодорч яруу найрагч Аюурбуниагийн Лхагваа, Э.Гантулга нар 2,3-р байр эзлэв. Тусгай байрыг Хулд сумын малчин, яруу найрагч Энхбаяр, Сайнцагаан сумын Цэрэнтогтох нарт олголоо. Наадмыг аймгийн ЗДТГ, БСУГ, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан, аймгийн Утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулж Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав тэргүүтэй шүүгчид шүүн явуулав. Шагналыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ,Соёлын гавъяат зүтгэлтэн До.Цэнджав, СГЗ, Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа агсны хүү Н.Зоригт, С.Буяннэмэхийн зээнцэр Бямбасүрэн, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр болон хамтран зохион байгуулж буй газрын дарга нар гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%