ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2017-12-12

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 82,3 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хуралдаанаар нийт 7 асуудлыг хэлэлцсэн бөгөөд аймгийн салбар зөвлөлөөс сумдад ажилласан тухай тайлан болон  2017 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, түүний үр дүнгийн талаар хэлэлцэж ирэх онд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.

2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулж, орон нутагт зонхилон үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсооход чиглэсэн ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Ард иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах, гэмт хэрэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Иххэт, Алтанширээ сумдын Цагдаагийн хэсгийн үйл ажиллагаанд зориулж нийт 3000000 төгрөгийн зардлыг тус хурлаар баталж шийдвэрлэлээ.

Мөн хурлаар архинд донтох өвчнийг эдгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АА бүлгийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах зорилго бүхий “Мэргэжилтний баг”-н болон хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааных нь талаарх мэдээллийг сонсож, цаашид салбар зөвлөлөөс дэмжиж хамтран ажиллах, ирэх оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд архидан согтууралтай тэмцэх, энэ төрлийн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудыг татан оролцуулах, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудыг тусгаж хэрэгжүүлэхээр боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%