ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ТӨЛӨӨЛӨГЧИД ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2017-12-12

Сайншанд сумын “Иргэдээ дэмжих жил”-ийн хүрээнд 4–р багаас санаачлан зохион байгуулсан “Иргэдээ сонсоё” нээлттэй өдөрлөг 2017 оны 12 дугаар сар 12-нд  төмөр замын Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр болон 4-р багаас сонгогдон ажиллаж байгаа аймаг, сумын төлөөлөгчид, Захирагчийн албаны дарга Т.Отгонбаяр нар оролцлоо.

Тус өдөрлөгийн үеэр 2017 онд Сайншанд сумын 4, 7 дугаар багт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тус багуудад хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудыг ард иргэдэд мэдээлэн, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Энхбат, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн Хүүхдийн эрх хамгаалал хариуцсан мэргэжилтэн М.Буянцэцэг нар иргэдэд мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%