Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ
тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн
хүрээнд үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид,
сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар мөн энэ цаг үед ажиллаж байгаа аймаг
сумдын ажлын албаныхан тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү ойд зориулан Аймгийн ИТХ-д 1992 оноос 2016 он хүртэл 6 бүрэн эрхийн хугацаанд
сонгогдон ажиллаж байсан ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчдөөр түүхэн монтаж
бүтээж хүндэтгэлийн самбарт байршууллаа.
Нутгийн
Өөрөө Удирдах ёсыг бэхжүүлэхийн төлөө нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн
байгууллагаар овоглон нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж яваа
аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, үе үеийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, ажилтнууд,
сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтан та
бүхэнд ойн баярын халуун мэндийг дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, амжилт
бүтээлийн дээдийг хүсье.