ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-01-08

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд  заасны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай хамгаалалттай газар нутгийн талаар зарим бүрэн эрхийг хэрэгжүүлэн холбогдох шийдвэрийг гаргах эрхтэй байдаг. “Дорноговь аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн стратегийн төлөвлөгөө”-ний төслийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гэрээний хүрээнд “Эко үйлчилгээ” төрийн бус байгууллагаар хийлгэн холбогдох санал авах ажлуудыг 8-9 дүгээр саруудад нийт сумдад зохион байгуулсан бол аймгийн хэлэлцүүлгийг  өнөөдөр буюу 01 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн гол  зорилго нь аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлэн болсон тус төлөвлөгөөний төслийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад урьдчилсан ойлголт мэдээлэл өгөх, тэдний саналыг нь аван тусгахад  чиглэгдсэн юм.

 Энэхүү хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-аас аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран  зохион байгуулж, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Сайншанд сумын ЗДТГ, Төрийн бус байгууллагуудын холбогдох ажилтнууд хамрагдлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид тус төлөвлөгөөний төсөлд олон шинэлэг саналуудыг хэлж, цаашид илүү боловсронгуй болгох шүүмжүүдийг гаргаснаар төслийг сайжруулахад ач холбогдолтой боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%