Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт
зориулсан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан шатар
сонирхогчдын “Улсын аварга”
шалгаруулах тэмцээн нь энэ оны 01 дүгээр сарын 06, 07-нд Төрийн ордонд амжилттай зохион
байгуулагдлаа. Тус тэмцээний эмэгтэй төрөлд Дорноговь аймгаа төлөөлөн оролцсон Сайншанд
сумын Э.Одгэрэл Алтан медаль, эрэгтэй төрөлд Хатанбулаг сумаас Г.Баттүвшин 7
дугаар байр, Замын-Үүд сумаас Б.Анхбаяр 23 дугаар байранд тус тус амжилт гарган
оролцсон байна. Аймаг, орон нутгаа төлөөлөн оролцож өөрсдийн амжилтаа
бататгасан нийт тамирчиддаа баяр хүргэе.