ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 26 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ТАНГАРАГ ӨРГӨСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД АСУУЛТ ХАРИУЛТЫН “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-01-13

БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон байдаг.

Тус өдрийг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа аймгийн Нутгийн Удирдлагын ордны хүндэтгэлийн өргөөнд боллоо. Нийт 21 төрийн албан хаагч төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар ажиллан, хууль ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа.

Ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул болон холбогдох албаны төлөөллүүд оролцон, төрийн үйл хэрэгт зүтгэх залууст мэндчилгээ дэвшүүлэн, Төрийн захиргааны албан хаагчийн энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.

Мөн аймгийн ИТХ-с тангараг өргөсөн нийт төрийн албан хаагчдын дунд “Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт хариултын “АХА” тэмцээнийг зохион байгуулж, тэмцээний ялагчаар Т.Сайнбаяр, 2-р байранд У.Сод-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Тангараг өргөсөн нийт төрийн албан хаагчиддаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%