ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИТХ-С ҮНДСЭН ХУУЛИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ 26 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЕПУТАТУУДААР ТҮҮХЭН САМБАР БҮТЭЭХ СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-01-13

Үндсэн хууль гэдэг бол эрх бүхий төрийн байгууллагаас онцгой журмаар эсвэл нийт ард түмний санал асуулгаар батлагддаг хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай, төрт ёс, хууль ёс, хэв журмын үндэс нь болсон төрийн гол баримт бичиг юм.

Монгол улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр билээ.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.

Шинэ үндсэн хууль нь монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг тавьж, парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх,  хүний эрх зэргийг хуульчлан хамгаалж өгсөн байдгаараа онцлог юм.

Тус хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног хэлэлцэн баталсан түүхтэй бөгөөд Дорноговь аймгийг төлөөлж нийт 19 депутат тус хуралдаанд оролцож байжээ.

Үндсэн хуулийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн “Музей, сургалт судалгааны төв”-тэй хамтран шинэ Үндсэн хууль батлалцсан Дорноговь аймгийн 19 депутатууд болон тус аймгаас Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Б.Пүрэвням нарын зураг, товч намтраар түүхэн самбар бүтээх ажлыг зохион байгуулж, өнөөдөр аймгийн музейд албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, АИХ-ын Депутат Б.Нямдорж нар үг хэлж, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул "Иргэд яагаад Үндсэн хууль, түүний үзэл баримтлал, ач холбогдлыг мэддэг байх ёстой" талаар мэдээлэл хүргэлээ.

Цаашид тус самбарыг депутатуудын тухайн үед хэрэглэж байсан эд, зүйлсийг түүхэн үзвэр болгох зэргээр улам баяжуулан ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%