Догшин ноён Хутагтын өлгий нутаг Дорноговь
аймагтаа ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж туурвиж яваа ард иргэдийнхээ амар амгаланг
айлтган, Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн мэндийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
1992
оны 01
дүгээр сарын 13-ны энэ өдөр БНМАУ-ын
Ардын Их Хурал манай
орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг
сонирхлыг нь хамгаалж, нийгмийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлсон Үндсэн
хуулиа баталж байсан түүхтэй.
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаас жил
бүр Үндсэн хуулийн өдөрт зориулан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ
жилийн хувьд төрийн жинхэнэ албан хаагчдын дунд
Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын
хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх зорилгоор АХА тэмцээн, Үндсэн хууль
батлалцаж явсан Ардын Их Хурлын
амьд сэрүүн байгаа ахмад депутатуудад хүндэтгэл үзүүлэх, аймгийн Музей сургалт судалгааны төвд хойч үедээ түүх болгон үлдээх
зорилгоор Дорноговь аймгийн 19 депутатуудаар хүндэт самбар бүтээх зэрэг арга
хэмжээг зохион байгууллаа. Мөн энэхүү ойд зориулсан
хүчит бөхийн барилдааныг 14-ны өдөр зохион
байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ Монгол Улсад
шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн мэндийг дахин хүргээд, эрүүл
энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн
ерөөе.