ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 26 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2018-01-14

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны ойг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү ажлын хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагаас хүчит бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээг нээн Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр ойн хүрээнд хийгдсэн ажлуудаас товч танилцуулж, хуран чуулсан түмэн олондоо мэндчилгээ дэвшүүллээ. Мөн бөхийн барилдаанд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Болор-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баттогоо, Ж.Сүхбаатар болон Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат Б.Нямдорж, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нар уригдан оролцлоо.

Хүчит бөхийн барилдаанд Дорноговь аймгийн харьяа аймаг, сумын цолтой нийт 32 бөх зодоглосноос Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг үзүүрлэлээ. Мөн их шөвөгт Айраг сумын харьяат аймгийн харцага М.Жаргалсайхан, Сайхандулаан сумын харьяат сумын заан Б.Түвшинтулга нар шалгарч үзэгч олныг баярлууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%