Аймгийн ЗДТГ-аас аймгийн хэмжээний нийт 300 гаруй
төрийн болон нутгийн захиргааны, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарыг хамруулсан
нэг өдрийн “Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн, сургалт”-ыг өнөөдөр буюу 01
дүгээр сарын 16-ны өдөр аймгийн “Саран хөхөө” театрт зохион байгуулж байна. Тус
арга хэмжээнд урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол
Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт П.Энхсайхан нар оролцож
байна.