Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын ээлжит 7-р хуралдаан 2018 оны 01-р сарын 25, 26-ны өдөр 70 хувийн
ирцтэйгээр аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд боллоо.
Хуралдаанаар:
1.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө хамтдаа”
хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд үнэлгээ өгөх
2.
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
хэрэгжилтийн тайланд үнэлгээ өгөх
3.
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай
4.
Зарим сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын товч
тайланг сонсох
5.
Иргэнд шинээр өмчлүүлэх газрын байршил хэмжээ тогтоох тухай
6.
Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай
7.
Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай
8.
Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, сумын газар
зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай мэдээлэл
9.
Замын-Үүд сумыг орон нутгийн хот болгох асуудлаар санал өргөн мэдүүлэх
тухай
10. “Сайншанд хотын өдөр”-тэй болгон
холбогдох журмыг батлах тухай
11. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2016 оны 02/05 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай
12. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2013 оны 3/03 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай
13. Төлбөрийн хэмжээ тогтоох тухай
14. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2017 оны 06/05 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай
15. Шашны байгууллагуудад зөвшөөрөл
олгох тухай
16. Журам батлах тухай /“Аймгийн ИТХ-ын
Төлөөлөгчид тойрогтоо ажиллахад хөрөнгө зарцуулах журам”/
17. Журам батлах тухай /“Хурлын даргын
нөөц хөрөнгийг захиран зарцуулах тухай” журмыг шинэчлэн батлах тухай/
18. Бусад асуудал