Дорноговь аймгийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн 2018 оны
аймгийн аварга шалгаруулах даамын тэмцээн энэ сарын 27, 28-ны
өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тэмцээнд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 100 гаруй
тамирчид оролцсоноос дэлхийн даамын холбооны
дэд мастер цолтой 3 тамирчин, спортын мастер цолтой 15 тамирчин, дэд мастер цолтой 10 тамирчид оролцож ур ухаанаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд
оролцсон тамирчдын шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
С.Түмэнбаяр гардуулж, цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүслээ.