ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ТӨРИЙН БОЛОН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУДАД АРХИЧИД АМИНЧЛАХУЙ БУЮУ АА-Н НӨХӨРЛӨЛИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-02-02

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу орон нутагт зонхилон үйлдэгддэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг бүрдүүлдэг архидан согтуугаас үүдэлтэйгээр үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоог буруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Архичид аминчлахуй” болон “Ал-аноны” нөхөрлөлийг дэмжих, хамтран ажиллах, тэдгээрийг олон нийтэд сурталчлах зорилгоор төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтнуудад мэдээлэл хүргэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын нийт 70 гаруй удирдах ажилтнууд, мөн “Архичид аминчлахуй” болон “Ал-анон”-ы гишүүдийн 50 гаруй төлөөлөл оролцлоо.

Дорноговь аймагт сүүлийн гурван жилийн байдлаар: 2015 онд 561 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 194 буюу 34.5%, 2016 онд 665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 218 буюу 32.7%, 2017 онд 654 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 157 буюу 24,1% нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлж байна.

Энэхүү гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд хамтарч ажилласнаар тодорхой үр дүнд хүрэх, мөн “Архичид аминчлахуй”, “Ал анон”/Давхар хамаарал/-ын нөхөрлөлийн талаар болон архины хамааралтай олон иргэдийг эрүүл саруул болоход нь хэрхэн туслах зэрэг ойлголтыг олгосонд сургалтын ач холбогдол оршлоо.

Мөн цаашид Төмөр замын байгууллагын ажилтан албан хаагчид болон, Замын-Үүд сумдад энэхүү сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%