Аймгийн хурц арслан Дамдинсүрэнгийн Баянжаргалын нэрэмжит
Дорноговь аймгийн Үндэсний бөхийн өсвөрийн аварга шалгаруулах барилдаан
өнгөрсөн амралтын өдөр буюу 2 дугаар сарын 03-нд амжилттай зохион байгуулагдаж
өнгөрлөө.
Дорноговь аймгийн Биеийн
тамир, спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран анх удаа зохион
байгуулсан тус барилдаанд 100 гаруй өсвөрийн бөхчүүд уран мэхээ уралдуулснаас
Тэргүүн байрт Б.Сумъяа дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын газрын баг
шалгарлаа. Барилдааны нээлтийн арга хэмжээнд Дорноговь аймгийн бөхийн холбооны
тэргүүлэгч, Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Хүдэрболд оролцож аймгийн хурц
арслан Д.Баянжаргалыг үндэсний бөхөд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж
Дорноговь аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа.