ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2018-02-13

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Сар шинийн баярт зориулсан Хүчит бөхийн барилдаан 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр аймгийн биеийн тамир спортын ордонд боллоо.

Аймаг, сумын алдар цолтой нийт 32 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Аймгийн харцага Б.Бадамдорж Тэргүүн байрт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Н.Гончигтавхай үзүүрт, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар тус тус шөвгөрлөө.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Үндэсний бөхийн холбооны тэргүүн С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, Дэчинчойнхорлин хийдийн хамба лам Г.Болор-Эрдэнэ нар оролцов.

Тус арга хэмжээний үеэр  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон аймгийн Засаг дарга нар Дорноговь аймгийн харьяат үе үеийн ахмад бөхчүүд болон хөлийн цэцүүдэд хүндэтгэл үзүүлж,  гарын бэлэг гардуулсан юм.         

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%