Дорноговь
аймгийн хэмжээнд мал аж ахуй, газар тариалан, морин спортын салбарт амжилт
гарган шалгарсан иргэдийг 17 дугаар жарны “ Тийн унжлагат” хэмээх шороон нохой
жилийн хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийг угтан шагнаж урамшуулсан юм.
Дорноговь аймгийн хэмжээнд нийт Улсын аварга малчин-5, аймгийн хошой аварга
малчин-1, аймгийн аварга малчин-29, аймгийн аварга тэмээчин-2, аймгийн алдарт
уяач-11, аймгийн аварга тариаланч-5, алтан төлийн эзэн-5 тус тус шалгарлаа.
Эдгээр
амжилт гаргасан иргэдэд хүндэтгэл үзүүлж, шагналыг гардуулахаар аймгийн
удирдлагууд биечлэн малчны хотноор айлчилсан юм.
Аймгийн Иргэдийн Хурлын дарга С.Түмэнбаяр,
Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр, Сайншанд сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын 4-р багийн
Засаг дарга Ц.Анхзул нар нь өнөөдөр Сайншанд сумын 4-р багийн иргэн, аймгийн
“Аварга малчин” Балданжамцын Дамдинрагчаа гуайнд очиж шагналыг гардуулан өгч,
хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр
25 жил улсад малчнаар ажиллахдаа 2015 онд “Сумын аварга малчин” болж, сүүлийн 3
жилд 400 толгой мал малжуулахад өгсөн бахдам амжилтыг нь үнэлж түүнийг“Аймгийн аварга малчин” цол, тэмдгээр
шагналаа.