Дорноговь аймгийн хэмжээнд мал аж ахуй, газар
тариалан, морин спортын салбарт амжилт гарган шалгарсан иргэдийг 17 дугаар
жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын билэгт
сайн өдрийг угтан шагнаж урамшуулсан юм. Дорноговь аймгийн хэмжээнд нийт Улсын
аварга малчин-5, аймгийн хошой аварга малчин-1, аймгийн аварга малчин-29,
аймгийн аварга тэмээчин-2, аймгийн алдарт уяач-11, аймгийн аварга тариаланч-5,
алтан төлийн эзэн-5 тус тус шалгарлаа.
Амжилт гаргасан малчдад хүндэтгэл үзүүлж, шагналыг
гардуулахаар Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр малчны хотноор айлчилсан юм.
Шагналыг дараах иргэдэд олголоо. Үүнд:
“УЛСЫН АВАРГА
МАЛЧИН”-аар шалгарсан Эрдэнэ сумын 2-р багын малчин Тогоомаамын Сарангэрэл нь улсад нийт 37 жил малчнаар
ажилласан. 2008 онд “Сумын сайн малчин”, 2013 онд “Аймгийн сайн малчин”, 2017
онд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус
шагнуулж байсан. 2017 оны эцэст нийт 1020 мал тоолуулж тус сумын цөөн малтай
өрхийг малжуулахад нийт 3 жилд 463 толгой мал өгч орон нутагт ядуурлыг
бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
“АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан Эрдэнэ сумын 2-р багийн малчин Дашдэлгэрийн Бат-Өлзий нь улсад 42 жид мал малласан. 1991 онд “Сумын сайн малчин”, 1996 онд “Онц хилчин”, 1998 онд ХАА тэргүүний хоршоологч”, 1999 онд Аймгийн сайн малчин, 2003 Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Алтан гадас одон, 2017 онд Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулж байжээ.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан Эрдэнэ сумын малчин Гэндэнсүрэнгийн Хишигням нь 14 жил улсад малчнаар ажилласан. 2012 онд “Сумын аварга малчин” болсон. Сүүлийн 3 жилд 9 толгой мал малжуулахад өгсөн.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан Эрдэнэ сумын малчин Цэдэвийн Алтансүх нь улсад 33 жил малчнаар ажилласан. 1999 онд “Сумын аварга малчин” болсон. 2017 онд нийт 766 толгой мал тоолуулж, сүүлийн 3 жилд 110 толгой мал малжуулахад өгсөн байна.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан Замын-Үүд сумын малчин Хандсүрэнгийн Ганбаатар нь 20 жил улсад малчнаар ажилласан. 2003 онд “Сумын аварга малчин” болсон байна.
“АЙМГИЙН АВАРГА ТЭМЭЭЧИН”-ээр шалгарсан Замын-Үүд сумын малчин Оюунгэрэлийн Батдэлгэр нь 2013 онд “Сумын аварга малчин”, 2014 онд “Аймгийн аварга малчин” болсон. Улсад 27 жил мал малласан. 2017 онд нийт 1012 толгой мал тоолуулсан байна.
УЛСЫН БОЛОН АЙМГИЙН АВАРГА МАЛЧНААР
ШАГНАГДСАН НИЙТ АВАРГУУДДАА ДАХИН БАЯР ХҮРГЭЕ.