ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Аянг дүгнэж шагналыг гардуулав

2018-02-14

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, аливаа хүчирхийлэл, танхайрал, хулгай болон зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор " "Гэмт хэрэг зөрчилгүй- Аюулгүй амар тайван орчин" бүхий аяныг   2017 оны 04 сарын 17-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл бүх сум, байгууллагуудыг хамруулан зохион байгуулж, “Гэмт хэрэг зөрчилгүй –Аюулгүй амар тайван орчин” уриалга бүхий аяны цом,  дэвтрийг суманд  14 хоног, байгууллагад 7  хоног аялуулсан билээ.

Аяны хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан, мэдээг ГХУСАЗЗ-ийн хурлаар хэлэлцэж, дүнг гарган шилдгүүдийг шалгаруулсан. Өнөөдөр дээрх аяны хүрээний зорилгод нийцүүлэн үр дүн гарган ажилласан сум, байгууллагуудыг шагнаж урамшуулсныг аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Үүнд: Сумдын түвшинд:

Сайнцагаан сумын ИТХ, ГХУСАЗСЗ -1-р байр цом, өргөмжлөл, 1200000 төгрөг

Өлзийт сумын ИТХ, ГХУСАЗСЗ -2-р байр Өргөмжлөл,  1000000төгрөг

Хулд сумын ИТХ, ГХУСАЗСЗ -3-р байр Өргөмжлөл,  800000 төгрөг

Өндөршил, Дэрэн сумын ИТХ, ГХУСАЗСЗ -Тусгай байр тус бүр Өргөмжлөл, 300000 төгрөг

Байгууллагуудын түвшинд:

Аймгийн Цагдаагийн газар 1-р байр цом,Өргөмжлөл 350 000 төгрөг

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2-р байр Өргөмжлөл, 250000 төгрөг

Шүүхийн шинжилгээний алба 3-р байр Өргөмжлөл 200 000 төгрөг

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%