ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АХМАД, БУУРЛУУДТАЙГАА ЗОЛГОЛТ ХИЙЖ, ТӨРИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2018-02-26

Шинийн 10-ны билэгт сайн өдөр аймгийн “Хүүхдийн ордон” мөн Замын-Үүд сумын хилийн цэргийн 0108 дугаар ангийн соёлын танхимд УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сандагдоржийн Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Төмөртогоогийн Энхтүвшин нар Дорноговь аймгийн 14 сумын өндөр настангуудад хүндэтгэл үзүүлж, сар шинийн золголт хийлээ. Тус сар шинийн золголтын үеэр аймгийн “Дэчинчойнхорлин” хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэ тэргүүтэй лам нар түмэн олонд сайн сайхныг билэгдэж бурхны номыг айлдав. Тус өдөр Замын-Үүд сумын “Сүлд” багийн 9-р хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 103, 104, 105, 106, 107 дугаар байр буюу бидний сайн мэддэгээр төмөр замын таван шарын байрыг оршин суугаа иргэдийн өмчлөлд өгч, байрны гэрчилгээг нь гардуулсан давхар давхар баяр тохиож, тэнд оршин суугаа нийт 71 айл, өрхийн иргэдийн магнайг тэнийлгэсэн сайхан үйл явдал боллоо. 

Энэхүү билэгт сайн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан Дорноговь аймгийн харьяат иргэдэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар Монгол Улсын Төрийн дээд шагналыг тус тус гардуулан өглөө. Тус шагналаар дараах иргэд шагнагдлаа. Үүнд:

 

Нэг: МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛ, ТЭМДЭГ

Лувсанцэрэнгийн Цэвээндорж - Улаанбадрах сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш

 

Хоёр: ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН

1.      Даланжаргалан сумын 5 дугаар багийн ахмад настан Бэгзийн Бат-Өлзий

2.      УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн ахмад настан Гэндэнжавын Цэвээн

3.      Айраг сумын 1 дүгээр багийн ахмад настан Магсарын Ухна

4.      Айраг сумын 2 дугаар багийн ахмад настан Мэндбаяр Майхант

5.      Улаанбадрах сумын Сангийн далай багийн ахмад настан Цэрэнжидийн Анагаа

6.      Улаанбадрах сумын Баянбогд сумын ахмад настан Дамаасүрэнгийн Нүрмаа

7.      Замын-Үүд боомт Хилийн мэргэжлийн хяналтын ахмад ажилтан Гэлэгжамцын Маамжамц

8.      Замын-Үүд боомт Гаалийн газрын нягтлан бодогч, гаалийн улсын байцаагч Нямраашийн Жамбалбавуу

 

Гурав: АЛТАНГАДАС ОДОН

1.     Сайншанд сумын 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ёндонгийн Коля

УБТЗ Сайншанд татах хэсгийн ахмад настан Сандагийн Цэрэндолгор

Сайншанд сумын 2 дугаар багийн ахмад настан Галсангийн Батдорж

Сайншанд сумын Ерөнхий Боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Жамбын Нямнамжил

Дорноговь аймгийн Татварын хэлтсийн ахмад ажилтан Содномдашын Доржханд

Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын ахмад хөгжимчин Цэндийн Болормаа

УБТЗ-ын Pамын-Үүд сумын Аялал жуулчлалын төвийн ахмад ажилтан Намжилсүрэнгийн Цэрэндэжид

УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн ахмад настан Мөнгөнцэцэгийн Бумбааш

Сайншанд сумын 6 дугаар багийн ахмад настан Дашгай Должин

УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн өндөр настан ДагвынЧантуу

Өргөн сумын 1 дүгээр багийн ахмад настан Дондовын Баасан

Мандар сумын Өехий багийн малчин Шийнэнгийн Нарангэрэл

Мандах сумын Сэрүүн Баянхошуу багийн малчин Шаравын Цэдэнсамбуу

Алтанширээ сумын 4 дүгээр багийн ахмад настан Тувааны Сиймаа

Алтанширээ сумын 4 дүгээр багийн ахмад настан Бандийн Мягмаржав

Алтанширээ сумын 2 дугаар багийн ахмад настан Гэлгээгийн Зина

УБТЗ-ын Дохиолол холбооны 3 дугаар ангийн ахмад настан Барамын Бат-Эрдэнэ

УБТЗ-ын Хараацай цэцэрлэгийн ахмад багш Загдхорлоогийн Энхтуяа

Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Санзайгийн Бүлтүүш

УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн ахмад ажилтан Лувсанжамцын Өргөнцагаан

Эрдэнэ сумын 1 дүгээр багийн ахмад настан Тогоогийн Сэмбэ

Хөвсгөл сумын 4 дүгээр багийн ахмад настан Санжмятав Содномцог

Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн ахмад настан Дамбын Ичинхорол

Хөвсгөл сумын 3 дугаар багийн ахмад настан Гомбын Цэвээндорж

Сайншанд сумын Төмөр замын эмнэлгийн ахмад ажилтан Сүхээгийн Таня

Улаанбадрах сумын ЕБС-ын захирал Чүлтэмийн Сумъяа

Дорноговь аймгийн Гаалийн газрын харъяа Айраг сумын Гаалийн хэлтсийн улсын байцаагч Намжилдоржийн  Мөнхбат

УБТЗ-ын Замын-Үүд Худалдааны төвийн ахмад ажилтан Лхамын Юра

Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн ахмад ажилтан Будын Энэбиш

Замын-Үүд сумын Сүлд багийн ахмад настан Домбоогийн Даариймаа

Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн лаборант Чойдаш Тэгшбаяр

Замын-Үүд сумын Ерөнхий Боловсролын сургуулийн  ахмад багш Гомбын Пүрэвжав

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахмад хилчин Дамбасүрэнгийн Сэдэд

Замын-Үүд сумын Борхой багийн иргэн Дашдэлэгийн Нарангэрэл

Замйн-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Баагаагийн Оюунцэцэг

УБТЗ-ын Дохиолол холбооны 3 дугаар ангийн Замын-Үүд хобооны инженер Норовын Баярхүү

Замын-Үүд сумын “Чандмань-Бадрал ХХК”-ийн бохирын слесар Рэгжидлхамын Батнасан

Замын-Үүд боомт Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Цоодолын Тогтохсүрэн

 

Дөрөв: ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН 

1.      Замын-Үүд сумын Хилийн 0108-р ангийн ахмад Жанчивдоржийн Адьяасүрэн

 

Тав: ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ

  • Мандах сумын Баянхошуу багийн  малчин Гаригийн Эрдэнэбилэг
  • УБТЗ-ын Дохиолол холбооны 3 дугаар ангийн жолооч Пяранлайн Чинбаяр
  • “Далай Сайншанд” ХХК-ний ордны менежер Данзанноровын Гантогоо
  • УБТЗ-ын Дохиолол холбооны 3 дугаар ангийн Улаан-Уул холбооны инженер Чулууны Энхцэцэг
  • Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын тасалбар түгээгч Ядамсүрэнгийн Ширмэнтуяа
  • Замын-Үүд "НААҮ ОНӨ ХХК" салбарын жолооч Ванчингийн Жаргал
  • Замын-Үүд сумын 1 дүгээр багийн иргэн Сүндэлийн Цогтсүрэн

Төрийн шагнал хүртсэн нийт иргэддээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%