ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮРИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2018-02-28

XVII жарны тийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 11-ний билэгт сайн өдрөөр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах бидний сайн мэддэгээр гал командын байр буюу 132 дугаар байранд орших суух 6 айлын иргэдэд Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Мандах наран” хороололд амьдрах орон сууцны түлхүүрийг УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан  гардууллаа.

132 дугаар байр нь аймгийн мэргэжлийн хяналтын газрын комиссын дүгнэлтээр айл амьдрах болон үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй тухай дүгнэлт гараад нэлээдгүй хэдэн жилийн нүүрийг үзсэн юм байна. Энэхүү 6 айлын байр нь цаашид УБТЗ-ын Барилга орон сууцны 3 дугаар ангийн технологийн байр гэдгээр тус байгууллагын хөрөнгөнд бүртгэгдэх юм байна.

Байрны түлхүүрээ гардан авсан УБТЗ-ын ахмад ажилтан болон одоо ажиллаж байгаа иргэд талархсан сэтгэгдлээ өөрсдийн гэр бүл, үр хүүхдийн өмнөөс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа мөн УБТЗ-ын бусад удирдлага болон дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарт илэрхийлж, удирдлагуудынхаа цаашдын ажил, амьдралд нь сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%