ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2018-03-07

Догшин ноён хутагтаараа овоглодог Дорноговь нутгийн гэрэл чимэг, өнгө зүс, ухаан тэвчээр, энэрэнгүй бүхний бэлгэдэл болсон ээжүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, баяр баясгалан бүхнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөе.

Жил бүрийн 03 дугаар сарын 08-ны өдрийг дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, эрх, эрх чөлөөг нь баталгаажуулах өдөр болгон тэмдэглэж ирсээр багагүй хугацаа өнгөрчээ. Жилд нэг тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр ээжүүдээ, эмэгтэйчүүдээ баярлуулан, хайрлан хүндэтгэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар тодорхой ажлуудыг санаачилж хийхийг албан байгууллагууд, ард иргэддээ уриалж байна.

Хайр энэрэл, эрч хүч, оюун ухаан, сайн сайхны эхлэл болсон Монголынхоо тэнгэр заяат нийт ээжүүд болон охид бүсгүйчүүддээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж та бүхний маань санасан сайхан хүсэл тэмүүлэл бүр сэтгэлчлэн бүтэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%