ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-03-09

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 87,5 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1. Аймгийн хэмжээнд эхний 2 сарын байдлаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл

2. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээлэл

3. “Хуулиа мөрдье 21” аяны хүрээнд Айраг, Замын-Үүд сумдад хяналт шалгалт, сурталчилгаа нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахад зардал гаргах тухай, аяны хүрээнд зохион байгуулсан ажил, үр дүнгийн товч мэдээлэл

4. Сайншанд, Замын-Үүд сумдын өсвөр үеийнхэн болон сургуулийн багш нийгмийн ажилтан, төрийн байгууллагуудын дарга нарт “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийн хамгаалах, Дэгдэмхий хий, уусгагч бодисуудын эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл”-н талаар сургалт зохион байгуулахад зардал гаргах

5. Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АА нийгэмлэгийг сурталчлан таниулах ном, гарын авлага, материал худалдан авахад зардал гаргах тухай

6. Замын-Үүд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%