ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ИХХЭТ СУМ “УДИРДАГЧИЙН МАНЛАЙЛАЛ-2018” УРАЛДААНТ АЯН БОЛЛОО

2018-03-13

Дорноговь аймгийн Иххэт суманд аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Удирдагчийн манлайлал-2018” уралдаант хөтөлбөр 2 сарын турш амжилттай зохион байгуулагдаж, энэ сарын 7-ны өдөр гоцлол дууны тэмцээнээр хаалт хийж шилдгүүдээ тодрууллаа.

Удирдах ажилтнуудын манлайлал, тэдний ур чадвар, авхаалж самбааг хөгжүүлэх, иргэд нийтэд “Өөрийгөө” нээх, илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уг тэмцээнд Иххэт сумын ИТХ-ын дарга, Засаг дарга , ЗДТГ-ын дарга, Зүлэгт, Баян, Бүрдэнэ багийн Засаг дарга нар, Цэцэрлэгийн эрхлэгч, ЕБС-ын захирал, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Соёлын төвийн эрхлэгч, “Чандмань илч” ОНӨ ХХК-ийн Иххэт дэх албаны дарга гэх нийт 11 байгууллагын удирдлагууд 11 төрлөөр тэмцээн уралдаанаа явуулсан юм.

Уралдаант аяны хугацаанд дарга, удирдлагууд идэвхитэй сайн оролцож нийт оноогоор тэргүүн байранд Зүлэгт багийн Засаг дарга Ч.Нарансэлэнгэ, дэд байранд Соёлын төвийн эрхлэгч С.Мөнхжаргал, гутгаар байранд Баян багийн Засаг дарга Б.Содмагнай, Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит буюу тусгай байранд Иххэт сумын ИТХ-ын дарга Х.Нэмэх нар тус тус шалгарав.

Амжилт гаргасан, аянд идэвхтэй оролцсон нийт удирдлагууд болон Иххэт сумын иргэддээ дахин баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%