ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“МӨНХИЙН ЗАЛУУ МӨРДӨСТЭЙ АХМАДУУД” ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2018-03-13

Өнөөдөр буюу 3 дугаар сарын 13-ны өдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярт зориулсан “Мөнхийн залуу Мөрдөстэй ахмадууд” өдөрлөгийг аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, аймгийн Ахмадын хорооноос хамтран амжилттай зохион байгуулж байна.

Монгол цэргийн баярын хүндэтгэлийн жагсаалд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга буюу хотын захирагч С.Одбаяр нар оролцов. Тус өдөрлөгийн хүрээнд баярын нэгдсэн жагсаал, Д.Данзанваанчигийн хөшөө, Зургаан баатрын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа, бооцоот буудлагын тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдав.

Мөн баярын энэ өдөр аймгийн Соёмбо цогцолборын хүндэтгэлийн танхимд болсон ёслолын арга хэмжээнд залуу халуун насаа эх орныхоо энхийн манаанд зориулж явсан ахмадуудаа шагнаж урамшууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өргөмжлөлөөр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, хилийн цэргийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан Бямбаагийн Сайнтуяа, Нэргүйн Хатанбаатар нар шагнагдсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%