Монголын Улаан
Загалмай Нийгэмлэгээс зудын эрсдэлийн зураг дээр тулгуурлан 7 аймгийн 25 суманд
тусламж үзүүлж байгаагаас Дорноговь аймгийн Алтанширээ сум сонгогдож тус сумын
100 малчин өрхөд хүнсний болон, малын эрдэс тэжээлийн багцаар хүмүүнлэгийн
тусламж үзүүллээ.
Аймгийн
ИТХ-ын дарга, Дорноговь
аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн С.Түмэнбаяр, аймгийн Улаан
загалмайн нийгэмлэг
болон Онцгой байдлын газартай хамтран тусламжийн багцыг малчдад биечлэн
гардуулж өглөө.