ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

2018-03-23

Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн Монгол, Хятад, Оросын Эдийн Засгийн Коридорын төлөвлөгөөт хөтөлбөр”-ийн хүрээнд эдийн засаг, худалдааны салбарт явуулж буй үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх, хил хоорондын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл урлаг, спорт, эрүүл мэндийн салбаруудын харилцааг өргөтгөх, уул уурхай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод аймгийн удирдлагууд албан айлчлал хийж санамж бичигт гарын үсэг зурлаа.Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон аймгийн бусад байгууллагын дарга нар оролцсон юм.

Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын Боловсрол, Эрүүл мэнд, Цагдаагийн газруудаар зочилж харилцан туршлага солилцсон таатай үйл ажиллагаа давхар тохиосон юм. Хөрш зэргэлдээ Эрээн хотын хөгжил дэвшил, хот төлөвлөлт, иргэдийнхээ таатай амьдрах нөхцөл боломжийг цогцоор нь бүрдүүлсэн энэ том айлаас суралцах, судлах зүйлээр аяны богц дүүрэн буцацгаалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%