Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн газар,
хэлтсийн нэрэмжит Цагдаа, Дотоодын цэргийн 2018 оны аварга шалгаруулах Шатрын
тэмцээн өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор,
Говь-Алтай, Дундговь, Төв аймгуудын цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн
газар, Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиуд, ЦЕГ-ын Ахмадын зөвлөл зэрэг 19 байгууллагын
эмэгтэй 11, эрэгтэй 19 нийт 30 тамирчин оролцсоноос багийн дүнгээр Төв аймгийн
Цагдаагийн газар тэргүүллээ.
Эрэгтэй тамирчдаас:
1-р байр Ч.Батбаатар /Төв аймгийн
ЦГ/
2-р байр Г.Идэрбаатар /Хан-Уул
дүүргийн ЦГ/
3-р байр Г.Ганбаатар /Дорноговь
аймгийн ЦГ/
Эмэгтэй тамирчдаас:
1-р байр А.Энхтуул /Дотоодын
цэргийн 805-р анги/
2-р байр М.Саранцэцэг /Баянхонгор
аймгийн ЦГ/
3-р байр С.Отгонтөгс /ЦЕГ-ын автобааз/ ур чадвараараа
манлайлан тэргүүлэв.
Тэмцээний үйл ажиллагаанд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга С.Түмэнбаяр оролцож тамирчдад болон нийт албан хаагчдад амжилт
хүсэв.