БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Хурлын
Төлөөлөгчдийн Байнгын хороотой аймгийн ИТХ нь найрамдалт хамтын ажиллагааны
хүрээнд эртнээс хамтран ажилласаар ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд
аймгийн ИТХ нь Сайншанд суманд Хятад хэлний сургалтын төвийг нээх хүсэлтэй
байгааг өнгөрсөн онд Эрээн хотын Ардын Хурлын байнгын хороонд уламжилсан нь
өнөөдөр шийдвэрлэх шатанд хүрлээ.
Энэ оны 03 дугаар сарын 22-ны өдөр Эрээн хотын Ардын
Хурлын Төлөөлөгчдийн Байнгын хорооны дарга Уулын урилгаар аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр албан айлчлал хийлээ. Тус албан уулзалтын үеэр Сайншанд суманд
Хятад хэлний сургалтын төвийг энэ оны 9 дүгээр сардаа багтаан байгуулахаар
харилцан тохиролцсон юм. Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр уулзалтын үеэр яриандаа
онцлон хэлэхдээ бидний хүсэлтийг хүлээн авч хөрш зэргэлдээ, энэхүү том гүрний хэлний
сургалтын төвийг Сайншанд суманд байгуулахыг шийдвэрлэсэнд нийт иргэдийнхээ
өмнөөс болон хувиасаа талархсан сэтгэлээ илэрхийлээд цаашид Дорноговь аймгийн
хүүхэд, залуучуудыг тэтгэлэгт хөтөлбөр болон бусад боломжит хувилбараар Эрээн
хотод үнэ төлбөргүй сургах асуудлыг дэвшүүлсэнд Хятадын тал таатай хүлээн авч
шийдвэрлэхээ яриандаа дурдаж байсан юм.
Энэхүү
шийдвэрлэх шатны уулзалтын дараа Эрээн хотын Олон Улсын дээд сургууль, Өвөр Монголын
дунд сургуулиар айлчлал хийн тэнд сурч байгаа Монгол хүүхдүүдийн сэтгэгдлийг
сонсож мөн Монгол хүүхдүүдийн урласан үзэсгэлэнг үзэж сонирхлоо.