Аймгийн ГХУСАЗСЗ-с зохион байгуулж буй “Аюулгүй тээвэр-амь насны баталгаа” сарын аяныг хэрэгжүүлэх, Автотээврийн үндэсний төвөөс 2018 оныг Авто тээврийн салбарт “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөд бүсийн хэмжээнд хийгдэж байгаа Улс, Хот хооронд болон орон нутгийн ачаа, зорчигч тээврийн үйлчилгээнд тавих хяналт шалгалтыг чангатгаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, бүсийн хэмжээнд хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ-2018” зөвлөгөөнийг аймгийн ГХУСАЗСЗ, Автотээврийн төв хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр үг хэлсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс тус тус мэдээлэл хийлээ.
Тус зөвлөгөөнд Дорноговь,
Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн болон Цагдаагийн газрын Замын цагдаагийн
тасгийн албан хаагчид, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, холбогдох аж
ахуйн нэгж байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 40 гаруй албан хаагчид оролцож
санал бодлоо солилцож байгаа бөгөөд зүүн бүсийн хэмжээнд цаашид хэрэгжүүлэх
ажлын талаар санамж бичиг үйлдэх юм.