Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс
Автотээврийн төвтэй хамтран “АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ-2018” нэгдсэн
зөвлөгөөнийг 2018.03.28-ны өдөр Сайншанд суманд амжилттай зохион байгуулж
өндөрлөлөө. Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Автотээврийн үндэсний
төвийн дэд захирал Ш.Батсайхан, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Автотээврийн
төвийн дарга, албан хаагч, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга,
байцаагч нар болон бусад холбогдох албаны төлөөллүүд оролцсон.
Зөвлөгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангахад нөлөөлөх хүчин зүйлс, хот хоорондын зорчигч тээврийн тулгамдаж буй
асуудал, хүнд даацын тээврийн хэрэгслийн үйл ажиллагаанд тавих хяналт, босоо тэнхлэгийн авто замын пүүтэй болгох
асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж байсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд
ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр автозамын пүү, камержуулалт, постын асуудлыг
сайтар судалж ирэх онд хийж хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудад
саналаа хүргүүлж ажиллах тухайгаа онцолсон юм. Мөн зөвлөгөөний үеэр Сайншанд
сумын Автотээврийн газрын улсын байцаагчид камерын хөрөнгийн асуудлыг
шийдвэрлэж өгөхөөр боллоо.
“АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ-2018” нэгдсэн зөвлөгөөнийг
зохион байгуулснаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах,
мөрдүүлэх, хот хооронд хууль бус ачаа болон зорчигч тээвэрлэлтийг таслан
зогсоох, зам тээврийн осол хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх,
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төрөөс баримталж байгаа бодлого шийдвэрүүд,
өнөөгийн нөхцөл байдал, бүсийн хэмжээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг
тодорхойлж, Автотээврийн төвүүд болон Замын цагдаагийн тасгуудын хамтран
ажиллах санамж бичгийг байгуулж гарын үсэг зурлаа.
Түүнчлэн “Аюулгүй тээвэр-Амь насны баталгаа” аяны хүрээнд хийх ажлаа
ярилцан хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр боллоо.