Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр
тохиож байна. Олон улсын эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч
нартаа талархдаг баяр гэж ойлгож болно. Америкийн нэгдсэн улсын эмч нар анх
санаачилж байсан бол өдгөө дэлхий нийтээрээ эмч нартаа баярлаж талархсанаа
илэрхийлдэг олон улсын өдөр болон өргөжөөд байгаа юм.
Дорноговь аймагт 1931 онд Зөвлөлтийн
эмч Агатов эрхлэгчтэй 2 гэр, 5 орон тоотойгоор орчин цагийн эрүүл мэндийн
салбарын анхны суурь тавигдаж байсан түүхтэй.
Ингээд хүн амынхаа эрүүл мэндийг
сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа Дорноговь аймгийн
нийт эмч нартаа “ Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь
амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.