ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2018-03-30

Өнөөдөр Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр тэргүүтэй ажлын хэсэг манай аймагт ажиллаж  аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, Жендэрийн аймгийн салбар зөвлөлийн гишүүд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.  

Жендэрийн Үндэсний хороо нь Дорноговь аймгийг Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах жишиг  аймаг болгох ажлыг 2017 оны 5 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд энэ бодлогын хүрээнд аймгийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргаас байгуулан ажиллуулсан. Тус ажлын хэсэг нь Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, жендэрийн үндэсний зөвлөхүүдээс зөвлөмж аван төслийг боловсруулан ажилласнаас гадна “Дорноговь аймгийн жендэрийн нөхцөл байдал, институцын дүн шинжилгээ” судалгааны ажлыг аймгийн ТББ-уудаар гүйцэтгүүлсэн нь онцлог байлаа. Энэхүү судалгааны баримт бичгийг үндэслэн үндэсний хөтөлбөртэй уялдуулан орон нутагт хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан. Дэд хөтөлбөрийн төслийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар хуралдаанаар хэлэлцэн  06/03 дугаар тогтоолоор баталсан билээ. Жендэрийн үндэсний хорооноос уг хөтөлбөрийг гарын авлага болгон хэвлэсэн бөгөөд түүнийгээ ажлын албаны дарга Т.Энхбаяраас аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул болон аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нарт  гардуулан өглөө.

Уулзалтын үеэр Жендэрийн үндэсний хорооноос Дорноговь аймгийн Жендэрийн салбар хороог 2017 оны шилдэг ажиллагаатай салбар хороо болгон тодруулж “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнан аймгийн Засаг даргад гардуулсныг мэдээллээ.

Түүнчлэн дэд хөтөлбөр боловсруулах жишиг аймгаар Дорноговь аймгийг сонгосон төдийгүй идэвхтэй хамтран ажиллаж ийнхүү дэд хөтөлбөрийг хэвлүүлэн гардуулж байгаад аймгийн ИТХ болон аймгийн ЗДТГ-аас баярласан талархсанаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%