Аймгийн ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөний 2 дугаар бүлэгт
тусгагдсаны дагуу замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллага
болон иргэд олон нийтэд чиглэсэн тодорхой төрлийн арга хэмжээ зохион
байгуулахаар “Аюулгүй тээвэр-амь насны баталгаа” нэг сарын аяныг аймгийн
ГХУСАЗСЗ-с өнөөдөр буюу 2018.04.02-ны өдрөөс эхлэн зарлалаа.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн
дарга С.Түмэнбаяр аяныг нээж үг хэлэн, нийт хэрэгжүүлэгч байгууллагуудын
удирдлагуудад аяны хугацаанд үр дүнтэй ажиллахыг үүрэг болгосон юм.
Мөн иргэддээ
баталгаатай аюулгүй тээврээр зорчиж амь насаа эрсдэлээс хамгаалж, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс үргэлж өөрсдийгөө
болон гэр бүлээ урьдчилан сэргийлж байх талаар зөвлөлөө.
Аяны нээлтэд
хэрэгжүүлэх байгууллага болох аймгийн Прокурорын газрын дарга С.Цэрэнсамбуу,
Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар, Автотээврийн төвийн дарга Б.Хүдэрболд,
Сайншанд сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын Засаг даргын
орлогч О.Ганбат, Сайншанд суманд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг ААН
байгууллагын төлөөллүүд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд
оролцов.
Энэхүү аяныг зохион
байгуулснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэд, аж ахуйн нэгж
байгууллагуудын мэдлэг хандлагыг өөрчлөх, салбар дундын хамтын ажиллагааг
сайжруулж, хяналтын ажлыг тогтмолжуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын
эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гаргах, холбогдох
хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах, мөрдүүлэх үр дүнд хүрэх юм.