УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Монгол
Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж
байгаа билээ. Уг төслийн хүрээнд манай аймгийн хувьд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Багийн ИНХ-ын
дарга нарыг чадавхжуулах болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн манлайллын сургалтуудыг тус тус зохион байгуулсан. Энэхүү төслийн дараагийн ажил болох сумын
ИТХ-ын Тэргүүлэгчдийн манлайллын сургалтыг өнөөдрөөс эхлэн 2 өдрийн хугацаанд
зохион байгуулах юм.
Төлөөлөгчдийн манлайллын сургалт нь улс төрийн манлайллын
орчин үеийн онол, арга зүйг эзэмшүүлэх замаар нийгмийн хүсэн хүлээж байгаа
өөрчлөлтийг хийх, уг хүсэл эрмэлзлээ бусдад ойлгуулах, нөлөөлөх төлөөлөгчийн
чадваруудыг хөгжүүлэхэд чиглэдэг. Тэргүүлэгчид нь бусад төлөөлөгчдөө төдийгүй
нутаг орондоо хувийн болон улс төрийн манлайллыг үзүүлэн ажиллах хэрэгцээ
шаардлага байгаа тул сургалтад сууснаар хувийн манлайлал, иргэдийг манлайлах,
улс төрийн манлайлал, стратегийн манлайлал зэрэг агуулгыг ойлгож хэрэгжүүлэх ур
чадавхтай болох юм.
Сургалтаар Улаанбаатар хотоос ирсэн төслийн сургагч багш
Ц.Батгэрэл, М.Туяа, орон нутгийн манлайллын сургагч багш Б.Адилбиш нар хичээл
зааж байна.