ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

"Дорнын говийн авьяаслаг залуус" үдшийн цэнгүүнийг зохион байгууллаа

2014-08-28

Уг цэнгүүнд Дорноговь аймгийн сумдын авьяаслаг уран бүтээлчид, Улаанбаатар хотод уран бүтээлээ туурвиж байгаа шинэ залуу уран бүтээлчид Үүнд: Хөгжмийн зохиолч, Г.Батхуяг, амьд хөгжмийн Мэднэсс хамтлаг, н.Эрдэнэбаяр /Жижгээ-Мотив хамтлаг/, УДБЭЧ-ийн дуучин Ч.Алтантүлхүүр, Б.Батцэцэглэн, Mongolian music production С.Цэндсайхан, Дуучин Жамц(Jack), Universe best songs-2013 наадмын шилдэг оролцогч Б.Тэлмэн, МҮОНТ-ийн Нарны жим киноны Оросоогийн дүр н.Гантулга, Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрын дуучид, бүжигчид, “Дорноговь симба” хамтлаг, Зүүнбаянгийн 336 ангийн дэргэдэх амьд хөгжмийн Соёмбо хамтлаг, Аймгийн залуучуудын холбооны дэргэдэх “Залуус” хамтлаг тус тус оролцон өөрийн уран бүтээлээ сонирхууллаа. 

Энэхүү цэнгүүнийг зохион байгуулахад Аймгийн ЗДТГ, ИТХ, My music клуб, NEXT electronics Дорноговь салбар, Чандмань цэвэр усны газар, Арвижих эрдэнэс ХХК ивээн тэтгэж Дорнын говьчууддаа өргөн барилаа.

Хамтран зохион байгуулсан Саранхөхөө театрын уран бүтээлчдэдээ болон ивээн тэтгэсэн байгууллагуудадаа талархснаа илэрхийлье.

Дорнын говиос монгол эхэлнэ
Дорноговьчууд бид хөгжлийг түүчээлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%