Аймгийн ГХУСАЗСЗ-с зөвлөлөөс зохион байгуулж байгаа
“АЮУЛГҮЙ ТЭЭВЭР-АМЬ НАСНЫ БАТАЛГАА” сарын аяны хүрээнд Сайншанд сумын
Захирагчийн албатай хамтран батлагдсан хөтөлбөрийн дагуу нийтийн тээврийн
үйлчилгээ эрхэлдэг ААН-ийн төлөөлөл, жолооны курсын захиралууд, иргэд олон
нийтэд мэдээлэл өгөх сургалт, уулзалтыг өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын
13-ны өдөр аймгийн “Соёмбо” цогцолборын иргэний танхимд зохион байгууллаа.
Тус сургалт, уулзалтад нийт 30 гаруй төлөөлөл оролцсон
бөгөөд
·
Аймгийн
Автотээврийн хяналтын улсын байцаагч О.Баярсайхан: “Нийтийн тээврийн
үйлчилгээний стандарт”, “Тээвэрлэлтийн аюулгүй байдалд тавигдах Автотээврийн
хяналтын улсын байцаагчийн шалгалт” сэдвээр,
·
Аймгийн
Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч А.Мөнхгэрэл: “Зам
тээврийн ослын шалтгаан нөхцөл” сэдвээр,
·
Аймгийн
Мэргэжлийн хяналтын газрын автотээвэр, өргөх механизмын улсын байцаагч
Ч.Гэрэлмаа: “Тээвэрлэлтийн аюулгүй байдал ба зохицуулалт” сэдвээр нийт
оролцогчдод болон, телевиз үзэн суугаа иргэд олон нийтэд тус тус мэдээлэл
хүргэлээ.
Сургалт, уулзалтад аймгийн ИТХ-ын дарга бөгөөд
ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр оролцож, нийт төлөөллүүдийн саналыг сонсон холбогдох
хариултыг өгч ажилласанаас гадна иргэд, жолооч нарт хандан нийтийн тээврийн
үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу явуулаад хэвшил
болгочихвол хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоож энэ төрлийн хэрэг зөрчил
болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой талаар хэлж байлаа.
Мэдээллийг орон нутгийн “ДСБ” ,“Д” телевизүүд сурвалжлав.