Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн 2018
оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сайншанд сумын ИТХ, ЗДТГ хамтран шинэчлэн батлагдсан
хууль, тогтоомжийг иргэдэд цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэх замаар тэдний
эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чанартай мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион
байгуулж иргэн, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, тэднийг гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018.04.19-ний өдрөөс эхлэн
2018.05.17-ны өдрийг хүртэлх 7 хоног бүрийн Пүрэв гараг бүр Сайншанд сумын нийт
7 багийн иргэдэд “Эрх зүйт иргэн”
сэдэвт хууль сурталчлах сургалтыг зохион байгуулах юм.
Хуваарийн дагуу өнөөдөр буюу
2018.04.19-ний өдөр Сайншанд сумын 1-р багийн сургалтыг аймгийн “Соёмбо”
цогцолборын Иргэний танхимд зохион байгуулж, нийт 80 гаруй иргэд хамрагдлаа.
Сургалтыг Сайншанд сумын нийт
багийн иргэдээс судалгаа авсаны үндсэн дээр зохион байгуулсан бөгөөд иргэдэд
тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хамгийн их хэрэгцээтэй хуулиуд болох “Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн
тухай хууль, Орчны эрүүл мэндийн тухай хууль, Газрын тухай хууль”-иар хүлээсэн иргэдийн эрх, үүрэг, хүлээх
хариуцлагын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл хүргэв.
Сургалтын үеэр аймгийн ИТХ-ын
дарга болон байгууллагын холбогдох ажилтнууд иргэдээс гарсан санал, асуултыг
хүлээн авч, хариулт өгөх байдлаар ажиллав.
Мөн сургалтын дараа иргэдийн дунд асуулт хариултын АХА тэмцээн зохион байгуулж, нэгдүгээр байрыг иргэн Д.Алтантуяа, хоёрдугаар байрыг иргэн С.Өлзийбүрэн нар эзэлж, тэдгээрийг аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Хуваарийн дагуу 2018.04.26-ны өдөр тус сургалтыг Сайншанд сумын 2-р багийн иргэдэд зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирж, эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүсье.