ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ЭЦЭГ ЭХИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-04-24

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс Сайншанд сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран хүүхдийг гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, төлөвшилд ахиц дэвшил гаргах, төр, иргэний хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Сайншанд хотын “ЭЦЭГ ЭХИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ийг өнөөдөр буюу 2018.04.24-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Сайншанд сумын нийт 190 гаруй эцэг эхийн төлөөлөл оролцсон бөгөөд Монголын Оюутны холбооны ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх тасагтай хамтын ажиллагаатай зөвлөх лектор Д.Үүрийнтуяа  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг оролцоо” сэдвээр лекц уншлаа. 

Үүний дараагаар Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Л.Эрдэнэбатын “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зохиолоор бэлтгэсэн “БУРХАН ӨРШӨӨХГҮЙ” уншлагын жүжгийг аймгийн Саран хөхөө театрын жүжигчдээс нийт оролцогчдод сонордуулсан юм.

Мөн аймгийн холбогдох төрийн байгууллагуудаас дараах мэдээллийг нийт эцэг эхчүүдэд хүргэлээ. Үүнд:

- Аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Энхтуяа “Хуулиар хүлээсэн эцэг, эхийн үүрэг, хариуцлага”,

- Аймгийн Цагдаагийн газрын мэргэжилтэн Н.Ариунтуяа “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”,

- Аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Буянцэцэг “Хүүхдийн сэтгэл зүйн онцлог”,

- Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны төлөөлөл 2-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Бумчин “Сургуулийн орчин ба хүүхдийн хүмүүжил”,

- Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр “Сургалтын чанар хөтөлбөрийн зорилго, элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл”

- Аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал “Хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөв дадлыг багаас нь эзэмшүүлэх” сэдвээр тус тус мэдээлэл хүргэлээ.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар эцэг эхчүүд сургууль, багштай хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжих, гэр бүлийн гишүүдийн хүлээх эрх, үүргийн талаар мэдлэгтэй болж, хүүхдэд тавих хараа хяналт сайжирч,  хүүхдийг гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үр дүнд хүрэх бөгөөд зөвлөгөөнөөс дараах зөвлөмжийг гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%