Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Сайншанд сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа
шинэчлэн батлагдсан хууль, тогтоомжийг иргэдэд мэдээлэх замаар тэдний эрх зүйн мэдлэгийг
дээшлүүлэх, чанартай мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж иргэн,
төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх “Эрх зүйт иргэн”
сэдэвт хууль сурталчлах сургалтыг хуваарийн дагуу өнөөдөр буюу 2018.04.26-ны
өдөр Сайншанд сумын 2 дугаар багийн 40 гаруй иргэдэд зохион байгууллаа.
Сургалтаас олж авсан мэдээллийн дагуу мэдлэг сорих асуулт хариултын АХА
тэмцээн зохион байгуулж, нэгдүгээр байрыг иргэн М.Баяржаргал, хоёрдугаар байрыг
иргэн Д.Оюунаа нар эзэлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулав.
Хуваарийн дагуу 2018.05.03-ны өдөр тус сургалтыг Сайншанд сумын 3-р багийн
иргэдэд зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирж, эрх зүйн мэдлэгээ
нэмэгдүүлэхийг хүсье.