ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ- ӨРГӨН, ЭРДЭНЭ СУМ

2018-05-04

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймаг, сумын “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийг 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн нийт сумдад зохион байгуулж эхэллээ. Энэхүү арга хэмжээг Өргөн, Эрдэнэ сумдад энэ сарын 1, 2-ны өдрүүдэд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн гол зорилго нь төр засгийн болон орон нутгийн хөгжлийн бодлогын төлөвлөлт, түүний хэрэгжилт, үр дүн, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэхэд чиглэгдэх юм. Тус өдөрлөгөөр сум бүр өөрийн онцлогоо харуулан, хурлын байгууллага түүний чиг үүрэг, үйл ажиллагааны талаар иргэд тодорхой мэдээллийг авч, өөрт тулгамдаж буй асуудал санал хүсэлтээ хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

Өргөн, Эрдэнэ сумдаас гадна энэ хавартаа нийт 7 суманд дараах батлагдсан хуваарийн дагуу өдөрлөгийн зохион байгуулна.

5 дугаар сарын 3-нд  Замын-Үүд сум

5 дугаар сарын 8-нд Хөвсгөл сум

5 дугаар сарын 9-нд Улаанбадрах сум

5 дугаар сарын 13 Дэлгэрэх сум

5 дугаар сарын 14 Алтанширээ сум.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%