ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМАГ СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗАМЫН-ҮҮД СУМАНД

2018-05-04

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хуваарийн дагуу 5 дугаар сарын 3-ны өдөр аймаг, сумын “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа. Аймаг, сумын хурлын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, түүний онцлогийг иргэдэд ойлгуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн аван хурлаас гаргаж буй бодлого шийдвэртээ тусгах болон холбогдох төрийн байгууллагуудаар шийдвэрлүүлэн хариу өгөх нь энэхүү өдөрлөгийн гол зорилго билээ.

Аймаг, сумын ИТХ-аас хийж буй гол үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнгийн талаар иргэдэд мэдээлэл хүргэхээр өдөрлөг зохиож байгаа бүх сумдад сонин бэлтгэж хүргэж байгаа билээ.

Тус сумын ИТХ-тай хамтран “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийн зэрэгцээ ГХУСАЗСЗ-ийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан Дорноговь аймгийн хууль сахиулах байгууллагуудын “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдэд нэг дор нээлттэй байдлаар улсын бүртгэл, иргэний бүртгэлийн бүртгэгчид, газар зохион байгуулалт, халамж хөдөлмөрийн үйлчилгээний ажилтнууд үйлчилгээ үзүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийж, хөнгөлөлттэй эмийн жор бичиж, өмгөөлөгчийн зөвлөлийн гишүүн үнэгүй зөвлөгөө өгч, явуулын амбулатори гэх мэт иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг үзүүлэв.

Мөн “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийн үеэр Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цогтбаатар, У.Энхмаа,  Замын-Үүд сумын ИТХ-ын хурлын дарга Б.Анхбаяр болон бусад байгууллагын дарга нар Замын-Үүд сумын цагдаагийн газар, шүүхийн шинжилгээний байгууллага, мөн тус сумаас сонгогдсон төлөөлөгчдийн хийж буй Турникэт системийг байрлуулах 3-р сургуулиар явж танилцсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%